10 дугаар ангид элсэгчдийн бүртгэл

Сэтгэгдэл байхгүй

Математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “БАЙГАЛЬ-ЭХ” лицей ахлах сургуульд элсэн суралцахыг урьж байна.

БҮРТГЭЛИЙН МАТЕРИАЛ:
Тѳрсний гэрчилгээ
Сүүлийн 6-н сарын дотор авaхуулсан 3 хувь цээж зураг
Бүртгэлийн хураамж 10000 тѳгрѳг.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ:
Нийт бүртгүүлэгчдээс математик болон байгалийн ухааны (физик, хими, биологи, газарзүй) шалгалтыг 2019 оны 06 сарын 08-ны 10 цагт “БАЙГАЛЬ-ЭХ” лицей ахлах сургуулийн хичээлийн байранд авна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТГҮЙ ЭЛСЭХ БОЛОМЖ, ТѲЛБѲРИЙН ХѲНГѲЛѲЛТ:
Улс, аймаг, нийслэл, дүүргийн төрөлжсөн олимпиадын математик, байгалийн ухааны хичээлийн төрөлд медальт болон шагналт байрт шалгарсан суралцагчдыг хяналтын тоонд багтаан шалгалтгүй элсүүлнэ. Олимпиадад гаргасан амжилтаас хамааран, 100 хувь хүртэл тѳлбѳрийн хѳнгѳлѳлттэй суралцах боломжтой.

ЖИЧ:
Шалгалт болон урилгаар элсэн суралцахыг хүссэн сурагчид, бүртгэлийн хугацаанд багтан заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.

Элсэлтийн журмыг энд дарж үзнэ үү.