Амьд байгалийг аль ч цагт: Музей, цэцгийн хүлэмж үзээрэй

Сэтгэгдэл байхгүй

ЭБТ нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг цэцгийн хүлэмж, амьтны музей, цэцэрлэгт хүрээлэнтэй. Энд цэцэрлэгийн наснаас эхлэн бүх хүн анги бүлгээрээ ирж, Монгол орны зэрлэг амьтдын төлөөлөгч, тасалгааны цэцэг болон Монгол оронд ургадаг 30 орчим зүйлийн модлог ургамалтай танилцах боломжтой. Амьтан, ургамлын олон янз байдалтай нэг дор танилцах, хотын дундаас байгалийг мэдрэх энэхүү ховорхон боломжийг багш нар, эцэг эхчүүд ашиглаж, бидэнтэй цаг тохирон ирээрэй. Танилцах аялал 1 цаг орчим үргэлжлэх ба жилийн аль ч улиралд, ажлын өдрүүдээр нээлттэй байна.