МУИС-ийн Байгалийн ухааны нэгдсэн лабораторид химийн хичээлийн дадлага хийв.

Сэтгэгдэл байхгүй

Байгаль – Эх лицей ахлах сургуулийн 10-р ангийн 6 бүлгийн 122 сурагч МУИС-ийн ШУС-ийн шинээр байгуулагдсан Байгалийн ухааны сургалтын нэгдсэн лабораторид 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр химийн хичээлийн туршилт хийлээ.

Уг лабораторийн хичээлээр сурагчид уусмал дах Fe2+ ба Fe3+ ионыг хэрхэн таних урвалыг явуулж химийн лабораторийн хуруу шил, пипетка, соруул зэрэгтэй  харьцах чадварыг эзэмшлээ.