Монгол хэл бичгийн олимпиадад амжилттай оролцлоо.

Сэтгэгдэл байхгүй

Монгол хэл бичгийн олимпиадад амжилттай оролцлоо.

Эх хэлний яруу сайхнаас шимтэн суралцагчдын мэдлэг чадвар, ур ухааныг сорьдог Монгол хэл бичгийн 46 дахь олимпиад Чингэлтэй дүүргийн 17-р дунд сургуульд амжилттай зохион явагдлаа.

Сүхбаатар дүүргийн, сургууль бүрээс шалгарсан 11-р ангийн 60 гаруй суралцагчаас тус сургуулийн 11б ангийн суралцагч Н.Мөнхшүр 2-р байрт шалгарч Мөнгөн медаль, 11а ангийн суралцагч Т.Алгирмаа 4-р байрт шалгарч Өргөмжлөл тус тус хүртлээ.

Монгол хэл бичгийн олимпиадын Нийслэлийн даваанд 300 шахам суралцагч оролцсоноос 11б ангийн суралцагч Н.Мөнхшүр 5-р байр эзэлж гялалзсан амжилт үзүүллээ. Түүнчлэн мэргэжлийн багш нарын олимпиадад 150 шахам багш оролцсоноос тус сургуулийн МХУЗ-ын багш А.Энхнаран Тусгай байрт шалгарч, Улсын олимпиадад оролцох эрхтэй боллоо.

Нэрээ дуурсган амжилттай оролцсон 11б ангийн суралцагч Н.Мөнхшүр, 11а ангийн суралцагч Т.Алгирмаа, багш А.Энхнаран  нартаа баяр хүргэж талархал илэрхийлэн, улам их амжилт гаргахыг ерөөе.

IMG_6497