“Мэргэн” парламентийн мэтгэлцээний клуб 1 насны ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Сэтгэгдэл байхгүй

Тус сургуулийн “Мэргэн” парламентийн мэтгэлцээний клубыг нийгмийн ухааны багш Г.Удвалын санаачлагаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 26 гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулсан.

Өдгөө 85 гишүүнтэй болж өргөжин, тогтвортой  үйл ажиллагаа явуулж байна. Тус клубын амжилтуудаас дурдахад:

  • 2014 оны СБД-ийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
  • 2015 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд аварга
  • 2015 оны МУИС-ийн “БЕРКЛИ” клуб, Шихихутаг дээд сургуулийн “Гэрэгэ” клубээс зохион байгуулсан анхлан мэтгэлцэгчдийн чансаа тогтоох тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Клубын гишүүдийг чадавхжуулах сургалт, чансаа тогтоох тэмцээн уралдааныг тогтмол явуулж байгаа билээ.

Баярын үйл ажиллагаанд гишүүн О.Оргил-Эрдэмийн үг, А.Төгөлдөрийн ая “Мэргэн” дуу төрж, гишүүн Г.Алтанзул дуулж олны хүртээл болголоо.

Тус клубын 1 насны ойн тэмдэглэлт өдөрт хүрэлцэн ирсэн МПМХ-ны тэргүүн Б.Батням, МУИС-ийн БЭСТ клубын тэргүүн Д.Дашбаатар болон бусад зочдод талархал илэрхийлье.