Сүхбаатар дүүргийн өсвөрийн яруу найрагчдын уралдаанаас манай суралцагч тэргүүн байр эзэллээ

Сэтгэгдэл байхгүй

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “ХҮРЭЛ ТУЛГА-2016” дүүргийн аварга шалгаруулах уралдаан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр СБД-ийн ЗДТГ-ын байранд боллоо. Уралдааны 10-12 дугаар ангийн насны ангилалд манай сургуулийн “Хүрэл тулга-2016” уралдаанд эхний 3 байр эзэлсэн суралцагч Алтанцэцэг, Мишээл /11а/, Энхтуул /12г/ нар оролцлоо.

Энэ насны ангилалд өрсөлдсөн 45 суралцагчаас манай сургуулийн Биологийн 12 дугаар ангийн суралцагч Д.Энхтуул 1-р байр эзэлж Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд суралцах эрх, нийслэлийн “Хүрэл тулга-2016” яруу найрагчдын уралдаанд оролцох эрхийн бичиг авлаа.

Суралцагч Д.Энхтуулд баяр хүргэж, дараагийн шатны уралдаанд амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Яруу найргийн Янжинлхам бурхан ивээх болтугай.