Өдөрлөг боллоо

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ийн багш, эрдэмтэд монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Энэхүү оюуны маш том хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж байгаа гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан нэгдэхээр Байгаль-Эх лицей ахлах сургуулийн хамт олон бид “МОНГОЛЫН АНХНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛД БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн сансар судлал ба зайнаас тандан судлалын лабораторийн эрхлэгч доктор профессор Р.Цолмон багшаар ахлуулсан баг хамт олон, сансрын хиймэл дагуулын судалгаа шинжилгээ, сансар одон орон судлалын талаарх сонирхолтой  мэдээлэл, шинжлэх ухааны гайхамшгийг ойлгуулах танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт явууллаа. Энэхүү сургалтанд нийт суралцагчид, багш ажилтнууд эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

12

5 6 8 10

Энэхүү арга хэмжээг олон нийтэд хүргэхээр TV-8, NTV, Eagle, МҮОНТ, gogo мэдээллийн сайт зэрэг хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ирж, мэдээ сурвалжлага авлаа.

2

4