МУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургууль багшийн сонгон шалгаруулалтанд урьж байна

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургууль багшийн сонгон шалгаруулалтанд урьж байна

Ажлын байрны нэр:

“Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн англи хэлний багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Англи хэлний багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Багшлах эрхтэй.
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай
  • Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилт:

  • Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
  • Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
  • Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
  • Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
  • Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /Хамгийн сүүлд ажилласан 2 байгууллага/
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:

2016 оны 08 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 31-ний өдрийн 0900 – 1800 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөө, Утас: 77307730-1133

Бүртгэлийн хураамж: 10000 төгрөг.