МУИС-ийн харьяа “Байгаль-Эх лицей” ахлах сургуульд дараах мэргэжлийн багш шалгаруулж авна

Сэтгэгдэл байхгүй
Ажлын байрны нэр Орон тоо Ажлын байранд тавигдах тусгай шаардлага
1 Англи хэлний багш 1
  • Англи хэлний багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Багшлах эрх, үнэмлэхтэй
2 Дизайн, зураг зүйн багш 1
  • Дизайн, зураг зүйн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Багшлах эрх, үнэмлэхтэй.
  • Англи хэлний зохих мэдлэгтэй

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай
  • Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилт:

  • Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
  • Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
  • Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
  • Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
  • Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /Хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас/
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл:

2016 оны 09 дүгээр сарын 19-өөс 09 дүгээр сарын 23-нЫ өдрийн 0900 – 1730 цаг хүртэл МУИС, Байгаль -Эх лицей ахлах сургууль Утас: 77307730-8101 Бүртгэлийн хураамж: 10000 төгрөг.