Нэрэмжит олимпиад болно

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ИЙН ХАРЬЯА БАЙГАЛЬ-ЭХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИЙН АНХДУГААР СТАНДАРТ ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

 

Улаанбаатар хот

Олимпиадын зорилго: Математик, физик, химийн хичээлд авьяас сонирхолтой суралцагчдыг нээн илрүүлэх, тэдний мэдлэг чадварын түвшинг сорих, байгалийн ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ахлах сургуульд элсэн суралцах боломжоор хангах

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулиудын IX ангийн суралцагчид

Олимпиадын зохион байгуулалт:

  1. БЭЛАС-ийн нэрэмжит олимпиад зохион байгуулах комисс, математик, физик, химийн болон бусад багш нар зохион байгуулна.
  2. Олимпиад 2017 оны 05 сарын 06-ны өдрийн 11 цагт МУИС-ийн хичээлийн II байранд болно.
  3. Олимпиадын дүнгийн хурал 05 сарын 09-ний өдрийн 15 цагт БЭЛАС-ийн хичээлийн байранд болно.

Олимпиадын бүртгэл:

  1. Бүртгэл 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс 05 сарын 04-ний өдрийн 10:00 – 18:00 цагт БЭЛАС-ийн 114 тоот танхимд явагдана, мандат олгоно.
  2. Бүртгүүлэхээр ирэхдээ 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зургийг суралцаж буй сургуулийн тодорхойлолтын хамтаар авч ирнэ.

Шалгаруулалт, шагнал урамшуулал:

  1. Хичээл тус бүрээр даалгаврын гүйцэтгэлд үндэслэн оролцогчдын 20 хувийг шагнаж, урамшуулна.
  2. Шалгарсан суралцагчдад медаль, батламж, зохион байгуулагчийн шагналыг гардуулна.
  3. Суралцагчаа амжилттай оролцуулсан багшийг урамшуулна.