НЭРЭМЖИТ ОЛИМПИАДЫН ДҮН

Сэтгэгдэл байхгүй

Тус сургуулийн нэрэмжит математик, физик, химийн стандарт олимпиад 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр МУИС-ийн шинэ номын сангийн байранд амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад нийслэлийн 35 сургууль, Төв аймгийн Зуун мод сумын сургууль, Хэнтийн аймгийн сургуулийн 150 суралцагч оролцов. Судлагдахуун тус бүрт алт-1, мөнгө-2, хүрэл -3, тусгай-3 байр, нийт 9 байр шалгаруулан, 1-р байр эзэлсэн оролцогчдод тус сургуулийн сургалтын төлбөрийн 30%-ийн хөнгөлөлт, 2-р байр эзэлсэн оролцогчдод сургалтын төлбөрийн 20%-ийн хөнгөлөлт, 3-р байр эзэлсэн оролцогчдод 10%-ийн хөнгөлөлт, тусгай байр эзэлсэн суралцагчдад 5%-ийн хөнгөлөлт, элсэлтийн шалгалтгүй элсэн суралцах эрхийн бичгээр тус тус шагнаж урамшууллаа.

Олимпиадад оролцогчдын дүн:

Математикийн дүнг ЭНД дарж үзнэ үү.

Физикийн дүнг ЭНД дарж үзнэ үү.

Химийн дүнг ЭНД дарж үзнэ үү.

 

Олимпиадад оролцсон нийт суралцагчид даа сурлагын амжилт хүсье.