2018-2019 оны хичээлийн жилийн 10 дугаар ангийн элсэлт

Сэтгэгдэл байхгүй

Математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “БАЙГАЛЬ-ЭХ” лицей ахлах сургуульд элсэн суралцахыг урьж байна.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2018 оны 06 дугаар сарын 04-өөс 22-ны өдрийг дуустал.

БҮРТГЭЛИЙН МАТЕРИАЛ:
Тѳрсний гэрчилгээ
Сүүлийн 6-н сарын дотор авaхуулсан 2 хувь цээж зураг
Бүртгэлийн хураамж 5000 тѳгрѳг.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ:
Нийт бүртгүүлэгчдээс математик болон байгалийн ухааны (физик, хими, биологи, газарзүй) нэгдмэл шалгалтыг 2018 оны 06 сарын 27-ны 10 цагт “БАЙГАЛЬ-ЭХ” лицей сургуулийн хичээлийн байранд авна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТГҮЙ ЭЛСЭХ БОЛОМЖ, ТѲЛБѲРИЙН ХѲНГѲЛѲЛТ:
Улс, аймаг, нийслэл, дүүргийн төрөлжсөн олимпиадын математик, байгалийн ухааны хичээлийн төрөлд оролцсон суралцагчдыг хяналтын тоонд багтаан шалгалтгүй элсүүлнэ. Мѳн “БАЙГАЛЬ-ЭХ” лицей ахлах сургуулийн нэрэмжит олимпиадад амжилттай оролцсон суралцагчдыг хяналтын тоонд багтаан шалгалтгүй элсүүлнэ. Олимпиадад гаргасан амжилтаас хамааран, 100 хувь хүртэл тѳлбѳрийн хѳнгѳлѳлттэй суралцах боломжтой.

ЖИЧ:
Шалгалт болон урилгаар элсэн суралцахыг хүссэн сурагчид, бүртгэлийн хугацаанд багтан заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.

Элсэлтийн комисс

Сэтгэгдэл бичих