“ЭКО-БЭЛАС” клубийн багш, сурагчид шилдэгээр шалгарч, Хонконгийн диснейлэнд, Солонгос улсын Чежү арал болон ОУНЦ-т аялаж, амрах эрхийн бичгээр шагнууллаа.

Сэтгэгдэл байхгүй

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар “Хандлагаа өөрчилье” уриан дор 2018 онд “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар зохион байгуулсан. Ногоон паспорт-2018” аяны шилдгийг шалгаруулах ёслолын арга хэмжээнд “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн ЭКО-БЭЛАС клубийн багш, сурагчид хийж бүтээсэн ажлуудаа үнэлүүллээ.

Удирдагч багш Ё.Даваасүрэн Солонгос улсын Чежү арлаар аялах эрхийн бичгээр, “ЭКО-БЭЛАС” клубийн тэргүүн, 11в ангийн сурагч Б.Энэрэл, 10д ангийн сурагч М.Мишээл нар шилдэг ногоон паспорт хөтлөгч сурагчаар шалгарч, Хонконгийн диснейлэндэд аялах эрхийн бичиг. Мѳн “ЭКО-БЭЛАС” клубийн тэргүүн, 11в ангийн сурагч Б.Энэрэл, 10д ангийн сурагч М.Мишээл, Г.Мөнхжин, Ц.Мөнхжин, 11в ангийн сурагч Б.Чинзориг, Б.Өнөболд, Б.Анударь нар ОУНЦ-т амрах эрхийн бичгээр тус тус шагнууллаа.

“ЭКО-БЭЛАС” клубийн цаашдын ажилд илүү их амжилт хүсэн ерѳѳе.