Сургуулийн дүрмээс

Дөрөв. Суралцагчийн эрх, үүрэг

  1. Суралцагч нь боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх үүргээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.
  2. Суралцагч хичээлийн жилийн явцад өөр сургуульд шилжин суралцах тохиолдолд суралцсан хугацааныхаа сурлагын дүн, хөгжил төлөвшлийн тодорхойлолтыг хувийн хэргийн хамт сургуулийн захиргаанаас баталгаажуулан авна.
  3. Сургуулийн орчинд бие махбод, сэтгэл санааны дарамт, хэл амаар доромжлуулах, ялгаварлан гадуурхагдах зэрэг аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалуулах эрхтэй.
  4. Суралцагч нь сургалтын хэрэглэгдэхүүн, сургуулийн тодорхойлолт болон бусад үйлчилгээг үнэ төлбөргүй авах, секц дугуйлан, хүүхдийн оролцооны байгууллагыын болон хичээлээс гадуурх бусад үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
  5. Сургуулийн дотоод үйл ажиллагаа, олон нийтийн ажилд өөрсдөө болон сурагчийн зөвлөлөөр дамжуулан оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сургалтын үйл ажиллагаа, багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, өөрсдийн холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдол гаргах, анги удирдсан багш, сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй.
  6. Суралцагч нь сургуулийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, сургуулийн үйл ажиллагаа, зохион байгуулах ажилд саналаа тусгах эрхтэй.
  7. Суралцагч нь бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших үүрэгтэй.
  8. Суралцагч нь сургуулиас гарсан дүрэм журам шийдвэрийг биелүүлэх, сургуулиас зохион байгуулсан олон нийтийг хамарсан ажилд оролцох үүрэгтэй.
  9. Суралцагч нь багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотой сонгосон дүрэмт хувцсыг хичээлийн цагт тогтмол өмсөх, сургуулиас олгосон ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, эд хогшилд ариг гамтай хандана.
  10. Суралцагч нь сургуулийн удирдлага багш ажилтан, сурагчдын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэх, бусадтай соёлтой харилцах үүрэгтэй.
  11. Суралцагч нь эцэг эх, сургуультай байгуулсан гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх үүрэгтэй.
  12. Суралцагч нь хичээлийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хичээлийн цагт гар утас, цахим сүлжээг багшийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, бусаддаа зүй ёсны шаардлага тавих үүрэгтэй.
  13. 13 Суралцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 1 хоногийн чөлөөг анги удирдсан багшаас, сар доторх чөлөөг сургалтын менежерээс, сараас дээш хоногийн чөлөөг сургуулийн захирлаас авах үүрэгтэй.