“Мод тарья, гэвч яаж?” сургалт боллоо

Сэтгэгдэл байхгүй

Экологийн боловсролын төвөөс “Мод тарья, гэвч яаж?” захиалгат сургалтыг энэ сарын 22-23 өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтанд сонирхсон болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд хамрагдсан юм. Уг сургалтын хөтөлбөр нь мод үржүүлэх, тарих, арчлах, хэлбэржүүлэх арга, мод үржүүлэгийн газар байгуулах, аж ахуй нэгж байгууллагын гадна талбайг цэцэрлэгжүүлэх зэрэг агуулгатай байсан бөгөөд сургалтыг МУИС-ийн Биологи, биотехнологийн сургууль, Улаанбаатар Их сургуулийн багш нар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, “Нарны ногоон навч” ТББ-ын эрдэмтэн судлаачид удирдан явуулсан юм. Цаашид энэхүү сургалтыг иргэд, албан байгууллагын захиалгаар тогтмол гүйцэтгэх боломжтой.

mod tariya, gevch yaj_01 mod tariya, gevch yaj_02