Мэтгэлцээний тэмцээний удирдамж

Сэтгэгдэл байхгүй

“Мэргэн” парламентийн мэтгэлцээний клубын нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах парламентийн мэтгэлцээний анхдугаар тэмцээн болно. 

Зорилго: Өсвөр үеийнхний бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгмийн өндөр идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн асуудлуудыг судалж танин мэдэх, үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, сурагчдын хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэхэд оршино.
Тэмцээний журам:
– Мэтгэлцээний тэмцээн нь Парламентийн мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана.
– Мэтгэлцэгч багууд таних тэмдэг багийн нэртэй байна.
– Мэтгэлцэгч багууд харилцан бие биендээ хүндэтгэлтэй хандана
– Багууд мэтгэлцээний өмнөх сургалтанд заавал хамрагдсан байна
Хамрах хүрээ:
Мэтгэлцээнд БЭЛАС 10-11 ангиудын суралцагчид оролцоно. 1 ангиас 1-2 баг оролцоно.
Тэмцээн болох хугацаа:
1. 2015 оны 3 дугаар сарын 24-нийн өдрийн 14 цагт оролцох багууд сургалтанд хамрагдаж, мэтгэлцээний шийдлүүдийг авна.
2. 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14 цагт тэмцээн эхэлнэ.
Шагнал:
1-р байр медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл
2-р байр медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл
3-р байр медаль, өргөмжлөл, дурсгалын зүйл