“Байгаль-Эх лицей”-н сурагчид ГАЗАРЗҮЙН ЗУРГИЙГ сайн уншдгаа харууллаа

Сэтгэгдэл байхгүй

2

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим, МУИС-ийн “Байгаль-эх лицей” ахлах сургуультай хамтран Нийслэлийн ЕБС-ийн сурагчид болон газарзүйн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын сурагчдын дунд Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? уралдаант тэмцээнийг зохион явуулснаас МУИС-ийн “Байгаль-эх” ахлах сургуулийн сурагч А.Сэдэд, Г.Анхбаяр, Э.Болороо нар хамгийн сайн уншигч гэдгээ харууллаа.3

Сурагчдын газрын зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтад амжилттай оролцуулах зорилгоо ийнхүү 20 багийн 60 сурагчид биеллээ олсон гэж найдаж байна.

Тэмцээн багийн төрлөөр зохиогдсон бөгөөд  нэг  баг 3 гишүүнээс бүрдэх бөгөөд 2 үе шаттай явагдаж, эхний шатанд тэнцсэн 12 багийг 2-р шатанд  өрсөлдүүлж 1-4 байр эзлүүлж медаль, дурсамж, дурсгалын зүйлээр шагналаа.

Тэргүүн байрт МУИС-ийн “Байгаль-эх” сургуулийн баг шалгарсан бол, дэд байрт Сант сургуулийн Г.Ганбаяр, А.Тэмүүлэн, Г.Сугаррагчаа нар, гутгаар байрыг мөн Сант сургуулийн Г.Мөнгөнзаяа, Г.Бадар-Ууган, Б.Жавхлан нар эзэлж, бусдыгаа манлайлжээ. Харин тусгай байрт 105-р сургуулийн сурагчид шалгарсан байна.1

Сэтгэгдэл бичих