Суралцагчид хими, хими технологийн хүрээлэнд зочиллоо.

Сэтгэгдэл байхгүй

Химиийн арван нэгдүгээр ангийн суралцагчид энэ сарын дөрвөнд Хими, хими технологийн хүрээлэнд зочиллоо.

Тус хүрээлэнгийн академич, доктор, профессор нар хүрээлэнгийнхээ үүсэл, түүхэн замналын талаар сонирхолтой мэдээллийг өгөхийн зэрэгцээ Органик бус хими технологийн, Биохими технологийн, Байгалийн нэгдлийн хими технологийн, Материал  хими технологийн зэрэг олон лабораториудын үйл ажиллагаа, хүрээлэнгээс төрсөн эрдэмтэн, докторууд тэдний нээлт бүтээлүүдийг танилцууллаа.

Зочид лабораторийн багаж, хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан онолын мэдлэгээ бататгасан бяцхан туршилт хийж үзлээ.

Энэ нь суралцагчдын хувьд өөрсдийн гүнзгийрүүлэн судалж байгаа хичээл нь ямар үр ашигтай болохыг бататгасан сонирхолтой аялал боллоо.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад тусалсан тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан химийн 11в ангийн суралцагч У.Сүндэрьяагийн ээж доктор Т.Аззаяад талархсанаа илэрхийлье.