Байгаль-Эх лицей ахлах сургуулийн багш, ажилтны сонгон шалгаруулалтын хугацаа сунгагдлаа

1 Сэтгэгдэл

Албан тушаалын нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн биологийн багш

Албан тушаалын зорилго: Цогц чадамжид суурилсан дунд боловсролын стандартыг суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх scivoli d acqua.

Албан тушаалын үндсэн үүрэг зорилт:

  1. Албан тушаалын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль, тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх.
  2. Цогц чадамж /танин мэдэх, хийж бүтээх, чанартай амьдрах, хамтдаа нийгэмших амьдрахын арга ухаан/-д суурилсан дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх.
  3. Багшийн бусад ажлыг гүйцэтгэх.

Боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Биологийн багш.

 

Албан тушаалын нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн математикийн багш

Албан тушаалын зорилго: Цогц чадамжид суурилсан дунд боловсролын стандартыг суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх.

Албан тушаалын үндсэн үүрэг зорилт:

  1. Албан тушаалын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль, тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх.
  2. Цогц чадамж /танин мэдэх, хийж бүтээх, чанартай амьдрах, хамтдаа нийгэмших амьдрахын арга ухаан/-д суурилсан дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх.
  3. Багшийн бусад ажлыг гүйцэтгэх.

Боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Математикийн багш.

 

Албан тушаалын нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн физикийн багш

Албан тушаалын зорилго: Цогц чадамжид суурилсан дунд боловсролын стандартыг суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдан чиглүүлэх.

Албан тушаалын үндсэн үүрэг зорилт:

  1. Албан тушаалын үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль, тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх.
  2. Цогц чадамж /танин мэдэх, хийж бүтээх, чанартай амьдрах, хамтдаа нийгэмших амьдрахын арга ухаан/-д суурилсан дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх.
  3. Багшийн бусад ажлыг гүйцэтгэх.

Боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Математикийн багш.

Мэргэжил: Физикийн багш.

Тавигдах шаардлага:

  • Онол, практикийн өндөр мэдлэгтэй.
  • Сурган хүмүүжүүлэх ур чадвартай байх, судалгааны ажлын арга зүй сайн эзэмшсэн.
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай.
  • Гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэн /мэргэжлийн чиглэлээр гадаад ном сурах бичиг ашиглах чадвартай/.
  • Бусдад нөлөөлөх, дэмжих, бүтээлч багаар ажиллах чадвартай.
  • Сэтгэхүйн барилуудыг бүтээлчээр хэрэглэх.
  • Харилцааны соёлтой, өндөр ёс зүйтэй.
  • Багшлах эрхийн үнэмлэхтэй байх.

 

Албан тушаалын нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн нийгмийн ажилтан

Албан тушаалын зорилго: Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, тэдний амжилттай суралцах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нт баталгаажуулахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүүхдэд үзүүлэх, таатай нөхцлийг бүрдүүлэх, оюун санаа, бие бялдар, нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг, соёлын хүчин зүйлст үнэлгээ өгөх, эрсдэлтэй сурагчид тэдний гэр бүл, хамт олонд зориулсан нийгмийн ажлын үйл ажиллагаа явуулах.

Албан тушаалын үндсэн үүрэг зорилт:

  1. Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшихүйн хөгжлийн үе шат болон хүүхэд бүрийн онцлог байдалд нийцсэн харилцааны эрүүл, таатай уур амьсгал бүрдүүлж, тэднийг урам зоригтой суралцахад нь ээлтэй сургуулийн орчин бүрдүүлж, суралцах тэгш боломжоор хангах.
  2. Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх.
  3. Хүүхдийн төлөвшил, нийгэмших үйл явцыг идэвхжүүлсэн, тэдний оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх.
  4. Хүүхдэд ээлтэй сургууль, сургалтын орчин бүрдүүлэх чиглэлээр сургууль-гэр бүл- олон нийт-төрийн ба төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Нийгмийн ажилтан /Багш мэргэжилтэй хүн боловсролын нийгмийн ажлын чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 10-аас дээш кредит цагийн мэргэших сургалтад хамрагдаж, мэргэшлийн үнэмлэхтэй болсон байж болно/.

Тавигдах шаардлага:

  • Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх
  • Багаар ажиллах
  • Манлайлах
  • Удирдан зохицуулах
  • Зохион байгуулах
  • Нөлөөлөх ур чадвартай
  • Судалгааны арга зүй эзэмшсэн
  • Харилцааны соёлтой
  • Гадаад хэл, компьютерийн ахисан түвшний мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет.
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  • Иргэний үнэмлэхийн хуулбар.
  • Ажил байдлын тодорхойлолт.
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй).

 

Бүртгэл: 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдрийг дуустал МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн байрны 209 тоотод материалыг хүлээн авна.

Шалгалт: 2021.08.25-ны өдөр болно.

Утас: 75754400-1136, 75754400-8101