“Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль” төсөлд алслагдсан дүүргийн өсвөр үеийн 5,000 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулна
ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн (ХЗС) дэмжлэгээр хэрэгжих “Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль – II” төсөл нээлтээ хийж хаврын ээлжийн хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд ХЗС-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Ф.Гленк, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, МУИС-ийн Сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга К.Нямдаваа болон МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал П.Түвшинтөр нар оролцож хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэв.
“Өсвөр үеийнхэн – Байгаль орчин ба хууль – II” төслийг ХЗС-аас дэмжин Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 5,000 хүүхдийг Экологийн боловсролын төвийн байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт-аялалд үнэ төлбөргүй хамруулна. Төсөлд УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 2,000 хүүхэд, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүргийн 3,000 хүүхдийг хамруулан хамтран ажиллана. Мөн Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсээс хүрээлэн буй орчны хууль, эрх зүйн өртөөг хөтлөн явуулж хамтран ажиллах юм. Зочин хүүхдүүд “Үл үзэгдэгчдийн мөрөөр”, “Үрийн аялал”, “Манай музейн амьтад”, “Амьд үлдээгээч!”, “Танин мэдэхүйн хүлэмж” гэсэн 5 өртөөгөөр аялж байгаль орчин, экологийн боловсролтой болохоос гадна байгаль орчны эрх зүйн анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болно human table football. Төслийг МУИС-ийн Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Р.Сүнжидмаа 2 дахь жилдээ удирдан амжилттай хэрэгжүүлж байна.
ХЗС-ийн дэмжлэгээр 2022 онд хэрэгжсэн “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль – I” төсөлд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар дүүргийнхээ 4,500 хүүхдийг, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяа 500 хүүхдийг хамруулж хамтран ажилласан билээ.
Төслийг дэмжин хамтран ажиллаж Монголын өсвөр үеийнхний экологи, байгаль орчны эрх зүйн боловсролд бодит хувь нэмэр оруулж буй бүх хүн, байгууллагад төсөлд хамрагдаж буй 10,000 хүүхдийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
Hanns Seidel Foundation Mongolia
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
МУИС-ийн Экологийн боловсролын төв