“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарив.

Сэтгэгдэл байхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.
Энэ арга хэмжээний хүрээнд МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсрол төвийн багш сурагчид 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Бямба гарагт сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд Төгсөгчдийн нэрэмжит мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд
– Экологийн боловсрол төвийн мэргэжилтэн М.Бямбацогт, А.Сундуй
– 12а ангийн 5, 12б ангийн 3, 12в ангийн 4, 12г ангийн 2 нийт 14 сурагч оролцлоо.
Медаль буйлс -18ш, чацаргана-5ш нийт 23ш мод цэцэрлэгт хүрээлэндээ тарьлаа.