Бүтээлийн үзэсгэлэн боллоо

Сэтгэгдэл байхгүй

Зураг зүй, технологийн багш АБТА, магистр Д.Оюун өөрийн заадаг хичээлээр “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд жил бүр суралцагчдын “Бүтээлийн үзэсгэлэн”-г  уламжлал болгон удирдан зохион байгуулдаг билээ. Уг бүтээлийн үзэсгэлэн  2015 оны 05 сарын 07-ны өдөр тус сургуулийн “Экологи байгалийн музей”-д боллоо.

Үзэсгэлэнгийн зорилго нь суралцагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, тэдний оюун ухаан, ур чадварын хөгжлийн түвшинг харуулах зураг зүй, техник сэтгэлгээг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд оршино.

Үзэсгэлэнд тус сургуулийн 10 дугаар ангийн нийт суралцагчид өөрийн бүтээлээрээ оролцсон бөгөөд суралцагчдын авъяас, бүтээлч үйл ажиллагаа нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг Д.Оюун багш онцлон тэмдэглэлээ.

Үзэсгэлэнд математикийн 10а, физикийн 10б, мэдээлэл зүйн 10е ангиуд тэргүүн байр эзэлж, химийн 10в, биологийн 10г, газар зүйн 10д ангийн суралцагчид идэвхитэй оролцлоо.