Багш нарт

ЭБТ нь ЕБС-ийн байгалийн ухааны багш нарт болон сонирхсон хүмүүст зориулан “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтад нэвтрүүлэх боломж”, “Биотехнологи ба орчин үеийн биологийн шинжлэх ухаан” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалтыг ЕБС-ийн улирлын амралтаар зохион байгуулдаг.  Уг сургалтыг багш нарт байгалийн ухааны салбар шинжлэх ухааны хөгжлийн талаар болон сургалтын агуулгад тусгагдаагүй шинэлэг сэдэв, ухагдахуун, салбарын сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэх, мэргэжил, арга зүйн ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд МУИС-ийн эрдэмтэн багш нарын нөөцөд тулгуурлан явуулдгаараа онцлог юм. Сургалт нь салбарын сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг багш нарт хүргэх онолын хэсэг болон сургалтанд шууд нэвтрүүлж болох орчин үеийн арга, шинэлэг санааг тусгасан аргазүйн хэсгээс бүрддэг. ЭБТ нь мөн орон нутаг, хамт олны хүсэлтээр байгаль орчны холбогдолтой аль ч сэдвээр захиалгат сургалт зохион байгуулах боломжтой юм.

 

 “Экологийн орчин үеийн чиг хандлага,

түүнийг сургалтанд нэвтрүүлэх боломж” сургалт

Сэдэв Хичээл заах багш
1 дэх өдөр
1 Биологийн олон янз байдал: экологи, эволюцийн биологийн хандлага Др. Проф. Б.Болдгив, МУИС-ийн ШУС
2 Экосистемийн ангилал, ховордсон амьтан, ургамал МSc. Н.Батсайхан, МУИС-ийн ШУС
3 Эсийн инженерчлэл Др. О.Одгэрэл, МУИС-ийн Генийн инженерчлэлийн лаборатори
4 Нанотехнологи Др. Н.Жавхлантөгс, МУИС-ийн ХШУИС
Хоёр дахь өдөр
5 Уул уурхай ба орчны экологи Др, проф. Х.Тэрбиш, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
6 Микроорганизм ба хүрээлэн буй орчин Др. О.Бүрэнжаргал, ХААИС-ийн Агроэкологийн сургууль
7 Экологийн ул мөр, хог хаягдлыг ангилах Др. Р.Сүнжидмаа, МУИС-ийн ЭБТ
8 Биологийн олон янз байдлын үнэ цэн, экосистемийн үнэлгээ Др. Проф. Р.Самъяа, МУИС-ийн ШУС
Гурав дахь өдөр
9 Цэнгэг усны экосистем Др. Дэд проф. Н.Сонинхишиг, МУИС-ийн ШУС
10 Ургамлын нөхөн сэргээлт, ургамлын үржүүлэг Др. Проф. С.Суран,

МУИС-ийн ШУС

11 Экологийн агуулгыг заах арга зүйн зарим асуудал М.Оюунчимэг, БМДИ
12 Биологи, экологийн хичээлд ашиглах хэрэглэгдэхүүн Др. Р.Сүнжидмаа, МУИС-ийн ЭБТ
Сургалтын үнэлгээ, сертификат гардуулах ЭБТ

 

“Биотехнологи ба орчин үеийн биологийн шинжлэх ухаан” 

сэдэвт сургалт

Сэдэв Хичээл заах багш
1 дэх өдөр
1 Биотехнологийн шинжлэх ухааны хөгжил, хэтийн төлөв Др. дэд проф. Б.Батжаргал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
2 Эсийн инженерчлэл Др. О.Одгэрэл, МУИС-ийн Генийн инженерчлэлийн лаборатори
3 Эсийн биофизик Др. зөвлөх проф. Т.Гунаажав, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
4 Хүнсний биотeхнологи Др. Дэд проф. Б.Очирхуяг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
2 дахь өдөр
5 Генийн инженерчлэл Др. О.Одгэрэл, МУИС-ийн Генийн инженерчлэлийн лаборатори
6 Трансгенийн ургамал амьтан Др. дэд проф. Г.Баярмаа, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
7 Нанотехнологи Др. дэд проф. Н.Жавхлантөгс, МУИС-ийн Наношинжлэх ухаан, нанотехнологийн төв
8 Биоинформатик ба филогенетикийн анализ Др. проф. П.Энхбаяр МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
Гурав дахь өдөр
9 Анагаах ухааны биотехнологи Др. дэд проф. Ж. Хулан, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
10 Эрчим хүч, уул уурхайн биотехнологи Др дэд проф. Д.Түмэнжаргал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль
11 Биологийн хичээлд биотехнологийн агуулгыг заах арга зүйн зарим асуудал MSc. М.Оюунчимэг, БМДИ
12 Биологи, экологийн хичээлд ашиглах хэрэглэгдэхүүн Др. Р.Сүнжидмаа, МУИС-ийн ЭБТ
Сургалтын үнэлгээ, сертификат гардуулах ЭБТ-ийн захиргаа