“ЭКО-БЭЛАС” клубын суралцалцагчид “Агаарын чанарын боловсрол олгох” хөтөлбөрт хамрагдав.

Сэтгэгдэл байхгүй
Манай сургуулийн “ЭКО-БЭЛАС” клубын 10, 11 ангийн нийт 20 суралцагчид Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Агаарын чанарын боловсрол олгох” хөтөлбөрт хамрагдаж, цар тахлын амаргүй цаг үед цахимаар тасралтгүй амжилттай оролцсонд нь талархал илэрхийлье.
Оролцсон суралцагчдаас дараах амжилтуудыг гаргасан байна.
1.Шилдэг Постер шалгаруулах арга хэмжээнд “Агаарт буй PM1, PM2.5 болон PM10 тоосонцрын өндөршилийн харьцуулсан судалгаа”- аар III- байр.
-10Д Н.Дэлгэрсүрэн
-10Д М.Төгөлдөр
-10Д Б.Дэлгэрзаяа
-10Д Э.Хүслэн
-10Д Б.Халиун
2.Хөтөлбөрийн явцад зохион байгуулсан “Агаарын чанар бидний амьдралд” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 10Б ангийн суралцагч Ч.Баасанбат II байр.
3.Хөтөлбөрийн туршид идэвх санаачилгатай оролцсон шилдэг суралцагчаар 11Г ангийн суралцагч Б. Нандин шалгарлаа.
Дараагийн суралцах их үйлсэд нь их амжилтуудыг ерөөе.