УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачлагчаар хийгдэж буй цахим сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх хөрөнгө оруулалт манай сургуульд хийгдлээ.

Сэтгэгдэл байхгүй
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачлагчаар хийгдэж буй цахим сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх хөрөнгө оруулалт манай сургуульд мөн хийгдлээ. Ц.Мөнхцэцэг гишүүн, түүний ажлын албаны хамт олонд гүн талархал илэрхийлье. 👏👏👏
Дэлхий дахинд тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим ертөнцөөр дамжуулж хөгжих боломжийг бид хүссэн хүсээгүй ашиглах ёстой болсон. Цаг үеийн энэхүү хэрэгцээ шаардлагад сургалтын арга хэлбэрийг нийцүүлэх, багш, сурагчдад дэмжлэг болгох нь боловсролын салбарын чухал зорилтуудын нэг болжээ. Тийм учраас Сүхбаатар дүүргийн 22 сургуулийг цахим нэгдсэн системд холбох тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гардууллаа. Нийт 850 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд сургууль тус бүр принтер, зөөврийн компьютер, таблет, ухаалаг самбар, LED дэлгэцийг олгож байгаа юм.
Ер нь Боловсролын багц хуулийн асуудлаар багш нар, судлаачид, мэргэжилтнүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон хэд хэдэн удаагийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр багш нар боловсролын салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх, боловсролын тэгш бус байдлыг арилгахын тулд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй гэдгийг онцлон хэлж байсан.
Цахим шилжилтийг амжилттай хийж чадвал боловсрол тэгш, хүртээмжтэй байх боломж бүрдэнэ. Эс чадвал цахим шилжилт нь “цахим хуваагдал” гэгчийг бий болгож нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй.
Тийм учраас хүүхэд бүрт оршин суугаа газар, эцэг эхийн орлогын байдлаас үл хамааран чанартай боловсролыг төрөөс олгох ёстой. Үүнд цахим сургалт онцгой үүрэг гүйцэтгэх учраас Сүхбаатар дүүргийнхээ ЕБС-иудын цахим сургалтыг дэмжих, компьютер, принтер, тоног төхөөрөмжөөр хангах 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллалаа.