Бодитоор мэдэрье: Танин мэдэхүйн өртөө

Хүн зөвхөн мэддэг зүйлээ хайрладаг гэдэг. Тийм ч учраас манай сургалтууд хүүхэд, залууст амьд байгалийг мэдрүүлэх, танин мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлэх гол зорилготой. Ингэхдээ аливаа зүйлийн мөн чанарыг таниулж, уялдаа холбоо, зүй тогтлыг олуулан, яагаад гэсэн асуултын хариултыг өгдөг бөгөөд хүүхдүүд өөрсдөө орчинтойгоо яаж харьцах ёстой, яагаад ингэж харьцах ёстой вэ гэдгийг амьд байгаль, бодит үзүүлэнд түшиглэн таньж мэддэг нь манай сургалтын онцлог юм.

Сургалтыг сонирхолтой, оролцоонд тулгуурласан тоглоомын болон өөрөөр нь хийлгэх аргаар, бодит амьдралтай холбосон, энгийн, ойлгомжтой, хялбаршуулсан агуулгаар явуулахын тулд бид танин мэдэхүйн бодит орчнуудыг бий болгосноос гадна байгаль орчин, танин мэдэхүйн шинэ хөтөлбөр боловсруулан, тохирох хэрэглэгдэхүүн, бодит үзүүлэнг хийж, сургалтаа богино хугацааны өртөөчилсөн сургалт хэлбэрээр зохион байгуулж байна.

Уг өртөөчилсөн сургалтаар Ажилсаг чийгийн улаан, Үл үзэгдэгчдийн мөрөөр, Ойн оршин суугчид, Байгалийн массаж, Дайсан уу, нөхөр үү?, Хоёр эрдэнэ, Дөрвөл зэрэг нийт 40 өртөөгөөр аялах боломжтой бөгөөд нэг удаадаа 5 өртөөгөөр аялна. Өртөөний сонголтыг насны онцлогт тохируулан хийдэг тул хэдэн настай, хэддүгээр анги бүлгийн, хэдэн хүн ирэхээ өмнө нь мэдэгдээрэй. Ингээд уг сургалт, аяллыг сонирхсон анги, хамт олон дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

Өртөөгөөр яаж аялах вэ?

  • Утсаар холбогдож, цагаа тохирно
  • Нэг ирэхдээ 5 өртөөгөөр аялна
  • Амьтны музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнтэй мөн танилцана
  • Нэг удаагийн аялал 1 цаг 30 минут орчим үргэлжилнэ
  • Нэг дор 15-100 хүн хүлээн авах боломжтой
  • 4-өөс дээш ангийн суралцагчид, оюутан, насанд хүрэгчид, гэр бүл, хамт олноороо ирж болно
  • 1 хүн 3000 төгрөг
  • Дараагийн удаа өөр 5 өртөөгөөр аялах боломжтой.

1
2