Сургуулийн дүрмээс
…
Тав. Эцэг эх асран хамгаалагчийн эрх, үүрэг
- Эцэг эх асран хамгаалагч нь Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.
- Сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалт хүмүүжлийн ажил, чанар, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургуулийн эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Эцэг, эхийн зөвлөл”-ийг байгуулж ажиллана.
- Сургуулийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, сайжруулахын тулд өөрийн санал бодлоо илэрхийлэх, багш болон бусад ажилтнуудад зүй ёсны шаардлага тавих, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх эрхтэй.
- Эцэг, эхчүүд сургуулийн эцэг эхийн зөвлөл, удирдлага, анги удирдсан багш, эцэг эхчүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийн сурч хүмүүжих таатай орчинг бүрдүүлэх зорилгоор тодорхой зохион байгуулалттай ажил, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг өөрийн санаачлагаар зохион байгуулах эрхтэй.
- Сургуулийн үйл ажиллагаа багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, үйлчилгээ, өөрийн хүүхэдтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэй төдийгүй эхний ээлжинд анги удирдсан багш, сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөлөөр шийдвэрлүүлэх эрхтэй.
- Сургуулийн үйл ажиллагаа, орчин, норм норматив, хууль тогтоомж, дүрэм журмын талаар үнэлгээ хийх, үр дүнг эрх бүхий байгууллагад хүргэх санал гаргах эрхтэй.
- Боловсролын тухай хууль тогтоомж, сургуулийн үйл ажиллагаанд баримтлах бусад дүрэм, журам, заавар болон сургууль, суралцагчтай байгуулсан гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх үүрэгтэй.
- Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах, мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний сурсан зүйлийг улам бүр бататган хөгжүүлэхэд анхаарал тавих үүрэгтэй.
- Эцэг эхчүүд сурагчдын дүрэмт хувцас, ном сурах бичиг, хичээлийн бэлтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд анги, сургууль хамт олны зүгээс зохион байгуулсан хурал болон бусад үйл ажиллагаанд тогтмол оролцоно.
- Эцэг, эх нь өөрийн хүүхдийн хувийн онцлог, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжлийн байдлыг тогтмол хянаж, АУБ болон сургуулийн захиргаатай холбоотой ажиллана.
- Эцэг эх нь сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн хөгжил, сурч, хүмүүжих орчинг сайжруулах зорилгоор эд материал, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлнэ.
- Эцэг, эхийн хүлээх бусад нарийвчилсан эрх, үүргийг холбогдох хууль дүрэм, журмаар зохицуулна.
…