Боловсролын тухай хуулиас …

45 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг

45.1. Суралцагч дараахь эрхтэй:

   45.1.1. Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;

   45.1.2. Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;

  45.1.З. Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;

   45.1.4. Суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;

   45.1.5. Хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх;

  45.1.6. Гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох;

   45.1.7. Сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;

   45.1.8. Уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах.

    /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.2. Суралцагч дараахь үүрэгтэй:

  45.2.1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;

  45.2.2. Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;

  45.2.3. Бие дааж суралцах арга барилыг эзэмших;

  45.2.4. Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;

  45.2.5. Сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих;

  45.2.6. Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.