“Их нүүдэл” шатрын тэмцээнд оролцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Монгол улсын баатар Э.Бат-Үүлийн нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын  “Их нүүдэл” уламжлалт тэмцээний 1-р шат 2015 оны 10-р сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 131-р сургууль дээр боллоо. Энэхүү тэмцээнд 1-12-р ангийн бүлэг тус бүрээс эрэгтэй нэг, эмэгтэй нэг нийт 24 тамирчны бүрэлдэхүүнтэй 14 сургуулийн баг оролцсон бөгөөд манай сургууль 131-р бага сургуультай хамтран нэг баг болон тоглосон.

 эрэгтэй суралцагчид:

  • Биологи 12г О.Нямбаяр
  • Физикийн 11б М.Ням-Эрдэнэ
  • Физикийн 10б Б.Ананд

эмэгтэй суралцагчид:

  • Математикийн 11а Г.Нинжцэцэн
  • Газар зүйн 10д С.Сандагсүрэн

Дунд бүлгийн 6-9-р ангийн тоглолтуудад оноо хасуулсны улмаас багаараа 10-р байранд орсон. Багийн байр эзэлсэн үзүүлэлтээс хамааран дүгнэсэн хувийн тоглолтын амжилтаар:

  • Газар зүй 12д Б.Саранцацрал алтан медаль
  • Физикийн 11б М.Ням-Эрдэнэ хүрэл медаль
  • Математикийн 11а Г.Нинжцэцэн хүрэл медаль тус тус хүртлээ.

IMG_0275

 

IMG_0278

 

IMG_0279

 

IMG_0280

Тэмцээнд оролцсон, медаль хүртсэн суралцагчиддаа талархал дэвшүүлье.