Танилцуулга

 

1507630_605426246270033_6256149100769419492_n

Уриа:

           Ярихдаа биш мэтгэлцэхдээ
           Ялахдаа биш суралцахдаа

Зорилго:

БЭЛАС-ийн суралцагчдын өөрийгөө илэрхийлэх чадвар болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хувь хүний ёс суртахууны төлөвшилд суралцах.

Үйл ажиллагаа:

  • Чадавхжуулах сургалт
  • Чөлөөт ярилцлага, лекц, мэтгэлцээнд хамруулах
  • Гишүүдийг идэвхжүүлэх тэмцээн зохион байгуулах
  • Бусад байгууллагатай хамтран ажиллаж хүрээгээ өргөжүүлэх

Парламентийн мэтгэлцээнээр хичээлэлснээр сурагчид өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бусдад итгэл үнэмшил төрүүлж итгүүлэх чадварыг эзэмшдэг юм. Мэтгэлцээнээр асуудлыг хоёр талаас нь авч үздэг учраас сурагчид илүү олон ургальч үзлийг хүндэтгэдэг бусдын саналыг ойлгодог чадвартай болгодог.  Бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны чадваруудыг эзэмшдэг. Мэтгэлцээн нь сурагчдын цаашдын амьдралд зохион байгуулах чадвар, багаар ажиллах чадвар, бие даасан судалгаа, бичгийн болон ярианы өндөр чадвар гэх мэт чадваруудыг хөгжүүлж төлөвшүүлдэг.

Бидний тухай:

Манай клуб нь 2014 оны 12 сарын 10 өдөр нийгмийн ухааны багш Г.Удвалын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. “Мэргэн ” Клубын тэргүүнээр 10А ангийн суралцагч У.Ариун-Эрдэнэ, дэд тэргүүнээр 10Д ангийн суралцагч Г.Хонгорзул нар сонгогдон, удирдагч багшаар Г.Удвал ажиллаж байна. Гадаад харилцаа, дотоод харилцаа, хяналт гэсэн үндсэн 3 бүтэцтэйгээр үйл ажиллагааны чиглэл төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна.

"Мэргэн" парламентийн клубын хамт олон
Клубын гишүүдийг чадавхжлуулах сургалт

mergen bureldehuun

Клубын гишүүд 2016 он

 

2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр клубын гишүүн О.Оргил-Эрдэмийн үг, А.Төгөлдөрийн ая “Мэргэн мэтгэлцээний клуб” дууг зохиож 1 жилийн ойд бэлэг барилаа.

 

duu

Бидний амжилт:

  • СБД-ийн ИТХ даргын ивээл дор “Миний мэдэх Ардчилал ” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 10Д ангийн суралцагч А.Төгөлдөр 1-р байр

1505238_588055964674368_2551517140342432383_n12.

 

1970491_681959535259450_4858798792749377480_n

 

  • СБД-ийн парламентийн мэтгэлцээний клубын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 10А ангийн суралцагч У.Ариун-Эрдэнэ дэд аварга, 10В ангийн суралцагч Г.Түвшинжаргал 5-р байр тус тус эзэлсэн амжилтыг үзүүлээд байна.