МУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургууль багшийн сонгон шалгаруулалтад урьж байна

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургууль дараах 2 чиглэлээр багшийн сонгон шалгаруулалтад та бүхнийг урьж байна.

Ажлын байрны нэр: “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн математикийн багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

– Математикийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн

– Багшлах эрхтэй

– Англи хэлний зохих мэдлэгтэй

– 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай

– Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр

Ажлын байрны нэр: “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн газар зүйн багш

Ажлын байранд тавигдах шаардлага:

– Газар зүйн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн

– Багшлах эрхтэй.

– Англи хэлний зохих мэдлэгтэй

– 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай

– Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр

Ажлын байрны үндсэн үүрэг, зорилт:

Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох
Сургуулийн компьютеруудын засвар үйлчилгээг хариуцах
Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет
Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
Ажил байдлын тодорхойлолт
Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт
Бүртгэл:

2015 оны 3 дугаар сарын 2-оос 5-ны өдрийн 09.00-18.00 цаг хүртэл

МУИС-ийн хичээлийн I байр 204 тоот, Утас: 77307730-1119

Бүртгэлийн хураамж: 10000 төгрөг.