Тэд байгалийг сэтгэл зүрхээрээ мэдэрлээ

Сэтгэгдэл байхгүй

Өсвөр үеийнхны насны онцлогт тохирсон сонирхолтой хэлбэрээр, танин мэдэхүйн шинэлэг арга барилаар, хамгийн энгийн бодит жишээ, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан экологийн мэдлэг олгох зорилготой “Эко аялал”-ыг МУИС-ийн ЭБТ-өөс зохион байгууллаа. Өнгөрөгч бямба гарагт “Найрамдал” зусланд болсон тус аялал нь “Цагийн урсгал”, “Идэш тэжээлийн хэлхээ”, “Шидэт толь”, “Чимээгүйн чимээ”, “Байгалийн бүтээл” гэх мэт есөн өртөөнд ирсэн зочдоо саатуулж, танин мэдэхүй, мэдрэхүйн  олон сонирхолтой уралдаант тоглоом, мэдлэг сорьсон тэмцээнүүдийг зохиосон юм mini gonfiabili.  Энэ үеэр хүүхдүүд толгой, зүрх, гар гурваараа байгалийг мэдэрч, хүрээлэн буй орчин, эх дэлхийгээ хайрлах, хамгаалах чин сэтгэл өвөрлөн харьсан юм. ЭБТ-ийн менежер Др.Р.Сүнжидмаа хүүхдэд байгалийг танин мэдүүлэхдээ аль болох нүдээр харж, гараараа хийх боломж олгон, тэдэнд шинийг эрэлхийлэх, олж мэдэх хүсэл эрмэлзлэл төрүүлж, аливөө юмыг өөр өнцгөөс харуулахыг зорисонд энэхүү аяллын гол ач холбогдол оршиж байгаа гэлээ. Хүүхдүүдэд сургуульд үзсэн хичээлээ байгальд ирж бататгах сайхан боломж олгосон энэхүү аялалд “Байгаль-эх лицей” ахлах сургуулийн 10-р ангийн 180 гаруй суралцагч болон багш нар оролцсноос гадна МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Д.Мөнхжаргал, “Момо-нөөц чадавхийн хөгжил” төслийн зохицуулагч Михиал Вальтер, Германы Экологийн боловсролын төвийн ажилтан Д.Грубе, ЭЗС-ийн захирал Ц.Даваадорж нар уригдан оролцов.

Eco ayalal2011_01

“Усаар хөгжилдье” хэмээх танин мэдэхүйн өртөө

Eco ayalal2011_02

“Хоёр эрдэнэ” тоглоомын өртөө

Eco ayalal2011_03

“Цагийн урсгал” хэмээхтанин мэдэхүйн өртөө

Eco ayalal2011_04

“Шумуул, мэлхий, шувуу” тоглоомын өртөө

Eco ayalal2011_05

Eco ayalal2011_06

“Байгалийн бүтээл” хэмээх мэдрэхүйн өртөө