ЭБТ-ийн мэргэжилтнүүд ХБНГУ-д туршлага судлав

Сэтгэгдэл байхгүй

Бүх нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол олгох, тэр дундаа хүүхэд залууст хүрч ажиллан, тэдэнд байгаль орчны хүмүүжил төлөвшил олгох нь ЭБТ-ийн гол зорилгын нэг билээ. Хүрээлэн буй орчны боловсрол, ухамсар хамгийн өндөртэй орны нэг болох ХБНГУ-д зочлон, бүх нийтэд боловсрол олгож буй бодит байдалтай танилцах, энд 8 настай балчраасаа 80 настай буурал хүртлээ хамгийн наад зах нь орчиндоо нэг ширхэг ч хог хаядаггүй болж хэвшсэний нууц нь юунд байдгийг олж мэдэх, ажлын арга барил, туршлагаас судлах, хамтын ажиллагаа, амьд холбоо тогтоож, мэргэжлийн зөвлөгөө авах, шинэ санаа олох, шинэлэг арга барилд суралцах, товчоор хэлбэл “1000 сонсохоор 1 үзэх” зорилго бүхий уг аяллаас ЭБТ-ийн мэргэжилтнүүд богц дүүрэн эргэн ирлээ.

Study tour 022011 оны 7-р сарын 31-ээс 8 сарын 11-ний өдөр хүртэл нийт 12 хоног үргэлжилсэн уг аяллын бүрэлдэхүүнд ЭБТ-ийн менежер болон мэргэжилтнүүд, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн багш, ГХСС-ийн оюутнууд болон биологи, экологийн чиглэлээр магистрт сурч буй оюутнуудаас бүрдсэн нийт 15 хүн байлаа. Аяллын ХБНГУ-д байх бүх зардал буюу байр, хоол, унаа, даатгал, соёлын арга хэмжээний бүх зардлыг Германы Эрдмийн Солилцооны Алба санхүүжүүлсэн бөгөөд олон улсын нислэгийн ирэх очих зардлыг оролцогчид өөрсдөө болон МУИС-аас санхүүжүүллээ hüpfburg. Уг аяллыг ХБНГУ-ын “Усны нэгдсэн менежмент – Загвар бүс нутаг Монгол” төслийн “Нөөц чадавхийн хөгжил” төслийн Орон нутгийн зохицуулагч Проф. Др. Хүндэт Др. Михаел Валтер, МУИС-ийн ЭБТ-ийн менежер Др. Р. Сүнжидмаа нар удирдан явуулсан бөгөөд оролцогчид ЭБТ-тэй ижил төстэй үйл ажиллагаа бүхий дараах байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Study tour 03

Үүнд:

  • Берлин дэх Экологийн төв
  • Берлиний Байгалийн түүхийн музей
  • Баварын ойн Байгалийн цогцолбор газар
  • Фулдаталын Усны танин мэдэхүйн төв
  • Хүрээлэн буй орчны судалгааны Хелмхолц төв
  • Берлиний Ботаникийн музей, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

Study tour 04Study tour 01