ЭБТ-өөс багш нарын мэргэжил дээшлүүлэх кредиттэй сургалт зохион байгууллаа

Сэтгэгдэл байхгүй

Экологийн Боловсролын Төвөөс БСШУЯамны сайдын 2012 оны 06 сарын 06-ны тушаалын дагуу “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг сургалтад нэвтрүүлэх боломж” сэдэвт багш нарын мэргэжил дээшлүүлэх кредиттэй сургалтыг 2012 оны 11 сарын 19-22 өдрүүдэд зохион байгууллаа. Уг төрөлжсөн сургалтад нийслэл, хөдөө орон нутгийн ЕБС болон их, дээд сургуулийн багш нар  хамрагдаж, 34 багшид хөтөлбөрийн агуулгыг дүүргэсэн сертифат олголоо. Цаашид ийм төрлийн кредиттэй сургалт тасралтгүй явагдах бөгөөд сургалтын хуваарийг жич зарлах болно.