МоМо-2-СD төсөл ЭБТ-д биологи, химийн лаборатори хүлээлгэж өглөө
Экологийн боловсролын төв 2010 оны 9 сарын 25-нд ХБНГУ-ын “Усны нөөцийн нэгдсэн менежмент, Загвар бүс нутаг Монгол” буюу МоМо-2 төслийн “Нөөц чадавхийн хөгжил” (“МоМо-2-СD”) төсөлтэй Зөвшилцлийн гэрээ байгуулж, 2010 оны 10 сарын 1-ээс хамтран ажиллаж эхэлсэн юм. Уг хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулахын зэрэгцээ сургалтын танхимыг тохижуулж, 40 гаруй нэр төрлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлээд байна.
Энэ сарын 14-нд МоМо-2-СD төслийн орон нутаг дахь зохицуулагч Др.Проф. М.Валтер болон төслийн багийнхан ЭБТ-д сургалт, дадлагын ажил зохион байгуулах боломж бүхий биологи, химийн хоёр лабораторийг тохижуулан хүлээлгэж өгч, ЭБТ-ийн цаашдын үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахад бодит хувь нэмэр орууллаа giant water slide. 20 хүртэлх хүний багтаамжтай уг лабораториудыг ширээ, сандал, бинокуляр, лабораторийн шил сав зэрэг бусад хэрэгслээр тоноглож хэрэглэхэд бэлэн болгосон байна. Мөн хээрийн нөхцөлд хэрэглэх механик болон электрон багаж хэрэгслээр тоногложээ. Лаборатори хүлээлгэж өгөх арга хэмжээний нээлтэд Монгол дахь ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны элчин сайдын орлогч ноён Клаус Венделбергер, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, Инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, МДСА-ны дарга М.Цогбадрах, ББС-ийн захирал Н.Батхүү, ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, ТХХ-ийн гүйцэтгэх захирал И.Бямбахүү болон ЭБТ-ийн хамт олон, БЭЛАС-ийн багш, суралцагчдын төлөөлөл оролцлоо.