ЭБТ Байгаль хамгаалах сантай идэвхтэй хамтран ажиллаж байна

Сэтгэгдэл байхгүй

Монгол улсын Засгийн газраас 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Экологийн боловсролын төв БОНХЯ-ны Байгаль хамгаалах сантай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хүүхэд залуус, бүх нийтэд байгаль орчны боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх, сургалт семинар хамтран зохион байгуулах, хөдөө, орон нутагт хүрч ажиллахаар үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэллээ. Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:

  • Төв аймгийн Заамар сумын “Шижир алт” дунд сургууль, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын төлөөлөлд “Экологийн ул мөр”, “Эко сургууль болох 7 алхам” сэдэвт захиалгат сургалтыг зохион байгуулж, танин мэдэхүй, байгаль хамгааллын өртөөчилсөн хөтөлбөрөөр үйлчиллээ.
  • Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан “Ногоон хөгжил, бидний ирээдүй” чуулга уулзалтын “Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлууд” сургалтыг хөтлөн явуулж, хот, хөдөөгийн 700 гаруй суралцагч оролцсон уг чуулганы төлөөлөгч 120 суралцагчдад төвийн музей, цэцэрлэгт хүрээлэнд байгаль хамгаалал, танин мэдэхүйн өртөөгөөр үйлчилж, Экологийн ул мөр, Хог хаягдлын тухай лекц уншив zorb ball.
  • ЭБТ-өөс байгаль экологи, танин мэдэхүйн “Ногоон эрэл” сэтгүүлийн экологийн боловсролын буланг тогтмол хөтөлж байгаа бөгөөд Зууны мэдээ сонины “Ногоон мэдээ”, МҮОНРТ-ийн “Ногоон хөгжил” нэвтрүүлэг, NTV телевизийн “Органик Монгол” нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг цаг тухайд нь олон нийтэд хүргэж байна.
  • Байгаль хамгаалах сангаас ЭБТ-ийн танин мэдэхүй, байгаль хамгааллын өртөөчилсөн хөтөлбөрийн хэрэглэгдэхүүнийг шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, илүү олон хүүхдэд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлж байна.
  • Одоогийн байдлаар БХС-аас сургалтын хэрэглэгдэхүүн шинэчлэх, сургалт зохион байгуулахад 6 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

БОНХЯ-ны Байгаль хамгаалах сан ийнхүү ЭБТ-ийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, Монголын хүүхэд залуусын байгаль орчны боловсролыг дээшлүүлэх, иргэдийг байгальд ээлтэй үйлд хэвшүүлэх үйлст бодит хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж байна.

Oin-amidral DSC_0032 DSC_0126 DSC_0328