Экологийн боловсролын төв ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай шинэ төсөл хэрэгжүүлж эхэллээ
ЭБТ үйл ажиллагаагаа өргөжүүлэх, сургалтын шинэ хөтөлбөрүүдтэй болох зорилгоор ХБНГУ дахь Монголын академичдын холбоотой хамтран, Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн санхүүжилтээр “Байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмж” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:
- Төвийн цэцгийн хүлэмжийг засварлаж, шиллэж, тохижуулна.
- Хүлэмжинд шинээр сургалт, танин мэдэхүйн 10 өртөө байгуулна.
- ЭБТ-ийн музейн хөгжлийн концепц бичигдэнэ.
- Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн цуврал нэвтрүүлгийн зохиол бичиж, телевизээр нэвтрүүлсэн байна.
Энэхүү төслийн нийт төсөв 200.000.000 төгрөг бөгөөд Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төв төслийн нийт санхүүжилтийн тал хувийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр буюу мөнгөн тусламж хэлбэрээр олгож байна aufblasbares zelt.
Үлдсэн хувийг Монголын академичдын холбоо болон Экологийн боловсролын төв өөрийн ажиллах хүч болон бусад нөөц бололцоогоор санхүүжүүлэх юм.
2015 оны 2 сарын 28 хүртэл хэрэгжих уг төслийн үр дүнд Экологийн боловсролын төвд ер гаруй сая төгрөгийн цэвэр хөрөнгө оруулалт хийгдэх юм.