Физикийн багшийн сонгон шалгаруулалт явагдаж байна.

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд Физикийн багш ажилд авна
2019-03-26

Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвд Физикийн багш
Ажлын байрны зорилго: Цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хангах түвшинд суралцагчдад боловсрол эзэмшүүлэх, тэднийг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан чиглүүлэх
Ажлын байрны үндсэн үүрэг зорилт:
• Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
• Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
• Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
• Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
• Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох
Боловсрол: Дээд
Тусгай шаардлага:
• Физикийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Багшлах эрхтэй
• Сурган хүмүүжүүлэх арга ухаан, ур чадвартай байх
• Мэргэжлийн онол практикийн өндөр мэдлэгтэй
• Англи хэлний зохих мэдлэгтэй
• Бүтээлч, багаар ажиллах чадвартай
• Компьютерийн өргөн хэрэглээний прогрммууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет
• Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Ажил байдлын тодорхойлолт
• Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоотод явагдана.
Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136