12В ангийн сурагч Б.Энэрэл НҮБ-ийн хуралд оролцоод ирэв
НҮБ-ын Ерөнхий ассамблейн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хүүхэд залуучуудын чуулганд Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 12В ангийн сурагч Б.Энэрэл амжилттай оролцоод ирлээ.
БОАЖЯ-ны санаачилга “Ногоон паспорт” аяны хүрээнд болсон өсвөр үеийнхний байгаль экологийн мэдлэгийг дээшлүүлэх шалгаруулалтад шилдэг сурагч болсон Б.Энэрэл Монгол сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт” санаачилгыг үндэсний туршлага болгон НҮБ-ын индэр дээрээс танилцуулжээ.
Сурагч Б.Энэрэл нь дэлхийн шилдэг 7000 сурагчаас шалгарсан 130 сурагчийн нэг болон энэхүү хуралд оролцсон билээ.
Б.Энэрэлийн цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.