Улсын аваргын АЛТ, МӨНГӨН медаль, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН-тай шинэ 7 хоногийн мэнд хүргэе

Сэтгэгдэл байхгүй

       ЕБС-ийн “МЭТГЭЛЦЭЭНИЙ УЛСЫН АВАРГА” шалгаруулах V тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн багууд багш, сурагчдын ангиллаар аваргуудаа тодрууллаа. Багш нарын ангилалд СИРУС баг маань УЛСЫН АВАРГА болж, сурагчдын ангилалд МЕРКУС баг маань ДЭД АВАРГА болсон бахдам сайхан амжилтыг үзүүллээ.

      Мөн түүх, нийгмийн ухааны багш Г.УДВАЛ, мэтгэлцээний салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлж, БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдгээр шагнууллаа.