БЭЛАС болон Экологийн боловсролын төв Мэргэжлийн дидактикийн сургалт, судалгааны төвтэй хамтран ажиллана
Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төв багш, мэргэжилтнүүдээ ажлын байрандаа мэргэжил дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжуурах зорилгоор Мэргэжлийн дидактикийн сургалт судалгааны төвтэй хамтран “Багшийн хөгжил” хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. МДССТ-ийн зөвлөгч багш нар БЭЛАС, ЭБТ-ийн багш, мэргэжилтнүүдэд хоёрдугаар сарын 1-ний өдөр сургалт зохион байгуулсан нь хөтөлбөрийн эхний ажил байлаа.
Тус хөтөлбөрийн хүрээнд Сургалтад МУИС-ийн МДССТ-ийн эрхлэгч доктор Б.Отгонтөгс, доктор Б.Бурмаа, доктор Н.Оюунцэцэг, дэд профессор М.Ганбат, дэд профессор Г.Юмчмаа болон БЭЛАС, ЭБТ-ийн багш, мэргэжилтнүүд заах арга зүйн талаар илтгэл тавьж, санал бодлоо хуваалцжээ gonfiabili.
БЭЛАС, ЭБТ-ийн нийт багш, мэргэжилтнүүд судалгаат хичээлийн 4 багт хуваагдаж баг тус бүрт зөвлөн туслах МДССТ-ийн багш нартай хамтран судалгаат хичээлийн бэлтгэл ажлаа хийж эхлээд байна.