Хичээлийн байрны өргөтгөлийн нээлт боллоо
Хичээлийн байрны өргөтгөлийн нээлт МУИС-ийн 70 жилийн ой угтсан ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг нь Экологийн боловсролын төв, “Байгаль-Эх лицей” ахлах сургуулийн хичээлийн байрны өргөтгөл барьж ашиглалтанд оруулсан явдал юм. Нийтдээ 600 гаруй м2 талбай бүхий өргөтгөлийн барилгыг Японы засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөр, МУИС-ийн санхүүжилт дэмжлэгээр барьж дуусган ашиглалтанд орууллаа.
Уг барилгын нээлт 2012 оны 10 сарын 31-нд болж, нээлтэнд МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, эдийн засаг хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр, Захиргаа, Хяналт-Шинжилгээ, Үнэлгээний Албаны дарга М.Отгонбаяр, Хангамж үйлчилгээний хэлтэсийн дарга Ч.Ганбат, Японы элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Күроки Кентаро, байрилгын ажил гүйцэтгэгч “МВС” ХХК-ний болон МУИС-ийн салбар сургуулийн төлөөлөлүүд, тус байгууллагын багш нар, мэргэжилтэнүүд оролцлоо.