Хими, Биологи, Физикийн лаборатори, ”Музейн ухаалаг хөтөч” ”Байгаль орчны танин мэдэхүйн хүлэмж”-ийн нээлт боллоо

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн  Хими, Физик, Биологийн лаборатори, “Музейн ухаалаг хөтөч” ”Байгаль орчны танин мэдэхүйн хүлэмж”-ийн нээлт өнөөдөр тус сургуульд боллоо.  Уг нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн захирал доктор  Р.Бат-Эрдэнэ, БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаяр, “Байгаль-Эх” лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал Ч.Батцэцэг нар болон сургуулийн удирдлагууд оролцож лаборатори, сургуулийн анги танхим үйл ажиллагаатай танилцаж санал солилцлоо.

3

Тус сургууль нь ЕБС-ийн есдүгээр анги төгсөж суурь боловсрол  эзэмшсэн  математик, физик, хими, биологийн хичээлд авъяас сонирхолтой суралцагчдыг улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар элсүүлэн бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ сонгосон чиглэлээр нь МУИС-ийн багш эрдэмтэдийн  хүч оюуны чадамж, материаллаг нөөцөд  түшиглэн  гүнзгийрүүлсэн сургалтаа явуулсаар  байна.

Байгаль-Эх лицей ахлах сургуулийн нийгмийн эрэлт хэрэгцээ, үнэлэмж жилээс жилд улам бүр дээшилж, сургалтын чанарын ахиц өөрчлөлт гарч байгаатай холбогдуулан шинэчлэл өргөтгөлийг хийсэн.

Тодруулбал: Байгаль-Эх лицей ахлах сургууль нь 70 гаруй туршилт, дадлага ажил явуудах тоног төхөөрөмж бүхий Физикийн лаборатори, татах шүүгээ, электрон жин, химийн туршилт явуулах багц, төрөл бүрийн лабораторийн хэрэгсэл бүхий Химийн лаборатори, Хүний биеийн бүтэц, эрхтэн тогтолцооны иж бүрдэл модель, цэцгийн модел, шавжийн цуглуулга, сээр нуруутан амьтдын нойтон бэлдмэл бүхий Биологийн лабораторитой matrimonio castello gonfiabile.

4

5

6

7

Боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лабораториуд, сургалтын анги танхим, номын санг байгуулан оюутны суралцах иж бүрэн, таатай орчныг бүрдүүлсэн нь сурагчдад суралцах таатай орчин болж байна.

Экологийн боловсролын төв

(ЭБТ) нь 1957 онд АБЯ-ны харьяа “Залуу байгальчдын төв станц” нэртэйгээр байгуулагдаж өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

8

Экологийн боловсролын төв нь цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагч, оюутнууд, ЕБС, иргэдэд: Амьтны музей, цэцгийн хүрээлэн, байгаль орчин танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт явуулж, мод, цэцэг тарих, арчлах зөвлөгөө өгч бүх нийтийн хүрээлэн буй орчноо танин мэдэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, амьдран байгаа орчноо тордон сайжруулах үйлсэд оюун мэдлэгээ зориулсаар байна.

9

Тус төвийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр музей, хүлэмжээ өргөтгөн тохижуулсан байгаа бөгөөд Форд моторс компанийн Байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны хамгаалах бичил төслийн санхүүжилтээр “Музейн ухаалаг хөтөч” мэдрэгчтэй дэлгэц, гар утас таблетад зориулсан аппликейшныг ашиглалтад нэвтрүүлсэн байна.

10

Мөн ХБНГУ-ын Олон Улсын Шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн санхүүжилтээр цэцгийн хүлэмжээ засварлан, бүрэн шиллэж, танин мэдэхүйн 10 өртөө байгуулан, байгаль орчны танин мэдэхүйн сургалтын хүлэмж болгон өргөжүүлсэн байна.

11

Мэдлэг чадвартай, авъяаслаг бүтээлч, эрүүл биетэй, эх оронч сэтгэлтэй, зөв монгол хүүхдийг төлөвшүүлэхийг   Байгаль-Эх лицей ахлах сургууль зорин ажиллаж байна.

12

13

14