Багш нар илтгэлийн тэмцээнд амжилттай оролцож байна
Нийслэлийн боловсролын газраас багшийн ур чадварыг дээшлүүлэх, боловсролын шинэчлэлийг дэмжих багшийн хөгжлийн болон сургалтын практикт тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, тэргүүн туршлагыг судлах, бусдад түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлж, багшийн судалгаа шинжилгээний ажил хийх ур чадварыг дэмжих зорилгоор оны шилдэг илтгэл шалгаруулах уралдааныг жил бүр зохион явуулж байна bungee run inflatable. Энэ жил “Багш ажлын байрандаа хөгжих нь” сэдвээр 1-р шат сургуулийн, 2-р шат дүүргийн, 3-р шат нийслэлийн түвшинд болно.
Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн дунд сургуулиудын багш нар 3 бүсэд хуваагдан нийгмийн ухаан, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, бага боловсрол, удирдлага гэсэн 5 чиглэлээр илтгэл тавьлаа.
Манай сургууль 2-р бүсэд хуваарилагдсан бөгөөд
- Багш З.Батсайхан, О.Орхонбаатар, А.Амарбаяр нар “Багаараа ажиллах нь багшийн хөгжилд”,
- Багш Б.Булгамаа, Ч.Оюунтогтох нар “Сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэлт багшийн хөгжилд”,
- Багш А.Энхнаран “Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөг түшиглэсэн багшийн ажлын байран дахь хөгжил”,
- Б.Цэрэнлхам “Багшийн ажлын цаг бол хөгжлийн цаг” сэдвээр тус тус оролцлоо.
Үүнээс Б.Булгамаа, Ч.Оюунтогтох; А.Энхнаран нарын илтгэл бүсээс шалгарч дүүргийн түвшний уралдаанд оролцохоор боллоо.
Сургуулиа төлөөлөн илтгэл тавьсан нийт багш нартаа баяр хүргэе.