“Хамтдаа хөгжицгөөе” хандивын аян

Сэтгэгдэл байхгүй

10А ангийн суралцагчидын санаачилсан “Хамтдаа хөгжицгөөе” сайн үйлсийн аяныг 10 дугаар сарын 10-26-ны өдрүүдэд нийслэлийн тусгай /харааны бэрхшээлтэй хүүхдийн/ 116-р сургуулийн үе тэнгийн нөхөддөө сурах үйлсэд нь дэмжин туслахаар зохион байгууллаа.

Энхүү аянд  манай нийт суралцагчид халуун сэтгэлээр дэмжин оролцлоо.  2015.10.15-ны өдөр буюу МОНГОЛЫН ЦАГААН ТАЯГТНЫ ӨДӨР тус сургуулийн хүүхдүүдэд чин сэтгэлийн бэлэг болгож баяцхан урлагийн тоглолт толилуулсан суралцагч

10г ангийн Б.Анар, Э.Алтанзул, Д.Бат-Эрдэнэ, Ж.Болор, Т.Ишханд, С.Тэнгис, Ж.Энх-Ундрам;

10б ангийн Б.Ананд,

10в ангийн Ж.Адъяасүлд,

10е ангийн А.Ану,

12г ангийн Г.Тодгэрэл

12е ангийн Д.Адъяатогтох,

мөн өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ үе тэнгийн нөхөддөө хуваалцсан багш Г.Удвалын удирддаг “Мэргэн” парламентийн мэтгэлцээний клубын гишүүн У.Алтанцэцэг, У.Ариун-Эрдэнэ, О.Оргил-Эрдэм, М.Зоригт нарт болон хадив өгсөн 10,11,12-р ангийн  нийт суралцагчиддаа сурлага хөдөлмөр, цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье inflatable games.

Хандиваар 341000 төгрөг цуглуулсан. Энэхүү мөнгийг тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд нэн тэргүүнд шаардлагатай байсан цаас нуруулдагч болон лиминаторыг  тус бүр 3 ширхэгийг  авч бэлэглэв.

            116-р сургуулийн сурагчид бидний энэ хандивын зүйлд талархсан сэтгэлээ илэрхийлэн урлагийн тоглолт үзүүлэн, талархалын бичиг, өөрсдийн бүтээсэн гар урлалын дурсгалын зүйлийг дурсгал болгон өгөв.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай