ЗАВХАН АЙМГИЙН БАГШ НАР ТУРШЛАГА СОЛИЛЦОВ.
Завхан аймгийн байгалийн ухааны багш нар Улаанбаатар хотод хүрэлцэн ирж мэргэжил дээшлүүлэх ажлын хүрээнд МУИС БЭЛАС-д 10 сарын 29 өдөр физик, газарзүйн 34 багш байгалийн ухааны хичээл болон сургалтын орчинтой танилцан туршлага судлав.
Энэ өдөр сургалтын менежер Буяндэлгэр “Байгал- Эх Лицей Ахлах Сургууль” , БУЗАН-ийн ахлагч З. Батсайхан “Багш ажлын байрандаа хөгжихөд судалгаат хичээлийн оруулах хувь нэмэр”, физикийн багш Б. Булгамаа “Сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэл багшийн хөгжилд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлүүдийг тавиж санал бодлоо солилцов kids bounce house.
Мөн МУИС-ийн физикийн тэнхимийн багш проф М. Ганбатын БЭЛАС-ын физикийн багш нартай хамтран явуулсан 10-р ангийн “Физик”-ийн хичээлийн явцтай танилцан, сургуулийн байгалийн ухааны лаборторууд болон сургуулийн экологийн музей, хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа.