МДССТ-тэй хамтын ажиллагааны үргэлжлэл …
Манай сургууль МУИС-ийн Мэргэжлийн дидактик сургалт судалгааны төвтэй өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд үндсэн сургалт зохион байгуулж, багш нар 4 багт хуваагдан судалгаат хичээл орж, хичээлийн хэлэлцүүлэг хийн өөр хоорондоо арга зүйн туршлага солилцсон юм inflatable tent.
Харин энэ удаад “Олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр” сэдвээр МДССТ-ийн багш Н.Оюунцэцэг, М.Ганбат, Д.Сарангэрэл, М.Итгэл, Ц.Энхмаа нар манай багш нарт сургалт явууллаа.
Сургалтын зорилго нь багшийн багшлах ур чадварыг хөгжүүлэх, хичээлийн судалгааны аргыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын жишигт нийцсэн хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, сургалтанд хэрэглэхэд бодит дэмжлэг үзүүлэхэд оршино.
Ирэх долоо хоногоос эхлэн байгалийн ухаан /биологи-2, физик-2, хими-1/, математик /математик-2, мэдээлэл зүй-1, технологи-1/, нийгмийн ухаан /нийгэм-3, газар зүй-2/, хэл шинжлэл /монгол хэл-3, гадаад хэл-2/-ийн багууд судалгаат хичээлээ хуваарийн дагуу заах бөгөөд багш нар хичээлдээ бэлтгэж байна.