Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? III тэмцээн болно

Сэтгэгдэл байхгүй

Хамрах хүрээ, зорилго: Газарзүй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг ЕБС-ийн сурагчдын дунд зохиогдох бөгөөд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд бэлтгэх зорилготой.

Ерөнхий зохион байгуулагч: МУИС-ШУС-ийн Газарзүйн тэнхим, БЭЛАС

Тэмцээний зохион байгуулалт:  Багийн төрлөөр зохиогдох бөгөөд  нэг  баг 3 гишүүнтэй байна. Багтаа нэр өгсөн байна. Багийн бүрэлдэхүүнийг сурагчид өөрсдөө сонгож болно.

1

Тэмцээний бүртгэл: 2016 оны 2-р сарын 29-нөөс 3-р сарын 11-ны 18:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд МУИС-ийн  хичээлийн 7-р байр 201 тоотод Газарзүйн тэнхимд Э.Алтанболдод бүртгүүлнэ.

Оролцох эрхийн мандатын үнэ багийн 5000 төгрөг

Бүртгүүлэхдээ тухайн багийн гишүүдийн иргэний үнэмлэх, сурагчын үнэмлэх зэргийг авч ирэх ба тэмцээнд оролцохдоо дээрх бичиг баримтыг заавал авчирна. Хэрэв тэмцээн дээр ямар нэгэн бичиг баримтын зөрчил гарах, цагаасаа хоцрох, багийн гишүүн дутуу ирвэл тэмцээнээс хасна scivoli d acqua.

Хугацаа:  Энэхүү уралдаант тэмцээнийг 2016 оны 3-р  сарын 12-ны 11:00 цагаас эхэлнэ.

Хаана: МУИС-ийн “Байгаль эх лицей” ахлах сургуулийн экологийн боловсролын танхимд болно.

Тэмцээний дундуур газарзүйн чиглэлийн ном, сурах бичгийн танилцуулга худалдаа болно.

Тэмцээний явц: Тэмцээн 2 үе шаттай явагдана. Эхний шатанд тэнцсэн 10 багийг 2-р шатанд  өрсөлдүүлж 1-3 байр эзлүүлж дурсамж, дурсгалын зүйлээр шагнана.

Уралдаант танин мэдэхүйн тэмцээний даалгаврын ерөнхий зааварчилгаа: Энэхүү уралдаант танин мэдэхүйн тэмцээн нь зөвхөн газарзүйн зурагтай холбоотой дасгал, дадлага ажлуудыг гүйцэтгэнэ.