Англи хэлний эсээний тэмцээн 

Сэтгэгдэл байхгүй

              Сурагчдын англи хэлний мэдлэг чадвар түүний дотор найруулан бичих ур чадварыг хөгжүүлэх зорилгоор  Америкийн соёлын төвтэй хамтран Байгаль –Эх лицей сургуулийн нийт сурагчдын дунд англи хэлний  Байгаль орчноо хамгаалж, хэвээр нь хадгалахад чиглэсэн арга хэмжээнүүдийг үр дүнтэй болгох арга замууд сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Эсээний шалгуурт тавигдах ерөнхий шаардлага:

  1. 150-250 үгтэй
  2. Эсээ бичлэгийн бүтэц /найруулга/
  • Танилцуулга
  • Үндсэн хэсэг
  • Дүгнэлт
  1. Үгийн сонголт
  2. Хэлзүйн дүрэм

   Материалд  тавигдах шаардлага:

  • Microsoft Word программ дээр Аrial font ooр 12 хэмжээтэй үсгээр
  • Цогцолборын доторхи – догол мөрийн хэмжээ нь зүүн -0, баруун 0,2

                                        – мөр хоорондын зай өмнө – 0, дараа – 0

  • Овог нэр, анги бүлэг

Хүлээж авах эцсийн хугацаа нь 4 сарын 18 ны 17.00 цаг

АНУ-ын ЭСЯ-ны  Англи хэлний хөтөлбөр хариуцсан зохицуулагч Т. Алтанцэцэг, Фулбрайт хөтөлбөрийн зөвлөх  Жүди Эмерсон нар  энэхүү тэмцээнийг шүүж шалгаруулах ба дүнгийн хурлаа 2016 оны 04 сарын 21-нд Америкийн соёлын төвд хийж нийт оролцогчдод тэдний гаргасан амжилт,  алдаа оноог тайлбарлан эсээ бичихэд  анхаарах асуудлуудын талаар зөвлөгөө өгөх юм. Энэ үеэр та бүхэн эсээ бичих болон түүний шалгуур үзүүлэлтийн талаар сонирхсон асуултаа амаар буюу бичгээр асууж хариулт авч болно.

Өөрийгөө хөгжүүлж Англи хэлний мэдлэг чадвараа сорьж  үзэхийг  хүссэн хүн бүхнийг энэхүү тэмцээнд оролцохыг урьж байна.

  2016 – 04 -09                                                Англи хэлний багш Х. Энхбулган