“ЦЕНТАВР” ТАНИН МЭДХҮЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ИЙН БАЙГАЛЬ-ЭХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЦЕНТАВР” ТАНИН МЭДХҮЙН ТЭМЦЭЭН

 

Суралцагчдын танин мэдэхүйн болон “Монголын ёс заншил”-ын мэдлэгийн цар хүрээг тэлэх, суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сургууль, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгооор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй танин мэдэхүйн энэхүү тэмцээн нь 2016 оны 4-р сарын 23-нд  амжилттай боллоо. Тэмцээнийг тус сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Д.Мөнхбат, эцэг эхийн зөвлөл Б.Энхсайхан, нийгмийн ажилтан Д.Оюунгэрэл нар хамтран зохион байгуулав.

Тус тэмцээнд X, XI ангиуд бүрэн оролцож, 12-р ангиудаас 12Г, 12Д, 12Е ангийн багууд оюун ухаан авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

            Тэмцээн сонирхолтой, багуудын хооронд өрсөлдөөнтэй болов. 1-р шатанд 15 баг тойргоор тоглон өрсөлдөж, хагас шигшээ тоглолтонд 11б, 11г, 11д, 12г, 12д ангиуд өрсөлдөж, шигшээ тоглолтонд 11б, 11д, 12г ангиуд медалийн төлөө тоглож,

IMG_6931

            I байр эзэлж алтан медаль Г.Энхжаргал багштай 11Д анги

II байр эзэлж мөнгөн медаль Х.Энхбулган багштай 12Г

III байр эзэлж хүрэл медаль Б.Булгамаа багштай 11Б анги тус тус хүртлээ.

Энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ЭЭЗ-ийн дарга Д.Мөнхбат, эцэг эхийн зөвлөл Б.Энхсайхан нартаа сургуулийн захиргаа хамт олон, суралцагчдын  нэрийн өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье.

Суралцагч та бүхний минь, оюуны мэлмий тань онч мэргэн байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье

 

 

 

 

МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах

сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл